“УБТЗ” ХНН-ийн 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ 21,690 тонн байхаар тохирлоо

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцох, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах төлөөлөгчдийн зөвлөгөөн 2024 оны 02 дугаар сарын 26-аас 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд Монгол Улс, ОХУ, Афганистан, Беларусь, Вьетнам, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Казахстан, БНХАУ, БНАСАУ, Туркменистан, Узбекистан улс болон ажиглагч БНСУ-ын төмөр замын төлөөлөгчид оролцож 2024 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээгээ ачааны нэр төрөл тус бүрээр нь хэлэлцэн холбогдох төмөр замуудтай харилцан тохиролцож протоколд тусгасан байна.

Манай улсын хувьд хөрш ОХУ болон БНХАУ-тай  2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг дараах байдлаар тохиролцов:

1. Дамжин өнгөрөх:

  • БНХАУ-аас Монгол Улсаар дамжин ОХУ руу – 1543 мянган тонн;
  • ОХУ-аас Монгол Улсаар дамжин БНХАУ руу – 3755 мянган тонн;

2. Импортоор:

  • ОХУ-аас Монгол Улс руу – 2935 мянган тонн;
  • БНХАУ-аас Монгол Улс руу – 1457 мянган тонн;

3. Экспортоор

  • Монгол Улсаас ОХУ руу – 300 мянган тонн;
  • Монгол Улсаас БНХАУ руу – 11700 мянган тонн ачаа тус тус тээвэрлэхээр тохиролцлоо.

“УБТЗ” ХНН-ийн 2024 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ /дамжин өнгөрөх, импорт, экспорт/ нийтдээ 21690 мянган тонн байхаар тохирлоо. Энэ нь өнгөрсөн оноосоо 1,5 сая тонноор илүү байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655177
0 эможи

keyboard_arrow_up