Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг ИЛРҮҮЛЖЭЭ

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажил зохион байгуулж, тус аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт дэвсгэрт болох “35-ын ам”, “Их алт”, “Хэрээн гол” гэх газруудын 5 байршилд, 35 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, хууль бусаар ашигт малтмал хайж, олборлож байсан үйлдлийг илрүүлжээ.

Байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг газар дээр нь хийлгэж, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан экскаватор 7, алт угаах төхөөрөмж 4, зил 131 автомашин 1-ийг тус тус битүүмжлэн, эвдэгдсэн талбайд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн дээрх тосгоны төвөөс 85км зайд байрлах “Хүнгүйч”, “Толгойт”, “Агуйт”, “Ахьт”, “Залт”, “Хэрээн гол”, “Их алт”, “35-ын ам” гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ой модон дунд нууж, байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник, хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон Бугант тосгоны төвд татан байрлуулж, орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Arslan.mn

Дээрх хяналт шалгалт нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор  хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосноор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон үр дүнтэй ажил боллоо гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655175
0 эможи

keyboard_arrow_up