ӨНӨӨДӨР: Ойн салбарынхан чуулна

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр /2024.03.05/ болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


09.00 ЦАГТ:

  • ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг Монгол Улсын ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын урилгаар Монголд айлчилна. Айлчлал гуравдугаар сарын 5-8-нд үргэлжилнэ.

09.30 ЦАГТ:

  • Соёлын төв өргөөнд "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган 2 дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 ЦАГТ:

  •  Төрийн ордонд ойн салбарын Үндэсний чуулган “Ой9+” уриан дор болно. Чуулганаар ойн салбарын хөгжлийн бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
  • “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болно.
  • МҮЭСТО-д: “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх-2024” үндэсний чуулган болно. Утас: 9511-5380, 8805-0803, 8993-1004.
  • ОХУ-ын ЭСЯ-наас Орос, Монголын хоёр талт харилцаа болон ОХУ-ын эргэн тойрон дахь олон улсын харилцааны талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9974-9024.

17.00 ЦАГТ:

  • Хэвлэлийн хүрээлэнд “Экологийн сэтгүүлчдийн ур чадвар, арга барил” сэдвээр ХИС-ийн багш, доктор Л.Ариунтай хийх уулзалт болно.
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд "Цааны баяр-2024" соёлын наадам болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655172
0 эможи

keyboard_arrow_up