“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг компанийн хөрөнгийг бусдад зарж, өөртөө давуу байдал бий болгожээ

2024 оны 3 сарын 04

Arslan.mn

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзоригийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан  шалгажээ. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн прокурорын газраас "Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г, Ерөнхий инженер Б.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн өмчит компанийн хөрөнгийг бусдад худалдаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт прокурорын байгууллага шалгалтын ажиллагаа явуулжээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655163
0 эможи

keyboard_arrow_up