ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтан “О”-ийн хэрэг ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ
2024 оны 3 сарын 04
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 852 хэрэг шалгагдаж байна.
Тухайлбал, “О” нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655160
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс