Хилийн цэргийн алба хаагчид архидан согтуурч, нэг алба хаагч осгож амь насаа алджээ
Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч осгож амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас “Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан.
Нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, алба хаагч “Б” нь хилийн цэргийн салбар руугаа явган явж байгаад замдаа осгосон байна.
Алба хаагчийг гуравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө 01:00 цагийн үед хээрээс осгосон байдалтай олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг явдал гарлаа” гэж мэдээлэв.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.