“Малчдад уураг тэжээл хандивлана“ гэх зар тавьж, 200 сая төгрөгийг ЗАЛИЛЖЭЭ
2024 оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт малын өвс тэжээл худалдан авах зорилгоор бусдад их хэмжээний мөнгө залилуулсан гэх иргэдийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулахад "А" гэгч цахим орчимд хуурамч хаяг нээж, "Монгол улсад зудын бодит эрсдэл бий болж хаваржилт хүндэрч байгаа энэ үед малчдад 300 сая төгрөгийн уураг тэжээл хандивлаж, 3000 малчны зээлийн хүү, төлөлтийг 8 сараар хойшлуулав" гэх хуурамч зар мэдээллийг байршуулан иргэдээс 200 гаруй сая төгрөгийг залилсан байж болзошгүй үйлдлийг тогтоожээ.
Уг хэрэгт одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.
Иймд иргэд энэ төрлийн залилан удаа дараа бүртгэгдэж байгаа учраас иргэд малчдыг аливаа мэдээлэлд хянуур болгоомжтой хандаж, хэрсүү байхыг анхааруулж байна.