Л.Оюунжаргал: Энэ сарын 8, 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан өдрүүд үргэлжилнэ

2024 оны 3 сарын 04

Arslan.mn

УОК, ЦУОШГ-аас зудын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал " Өнгөрсөн долоо хоногт цаг агаар цас багатай, долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларч, нийт нутгаар дулаан байлаа. Говийн бүс нутгаар +2...+7 хэмд хүрсэн.

Гуравдугаар сарын 3, 4-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас ороод өнгөрнө. Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймагт ялимгүй цас орж байна. 

Гуравдугаар сарын 8, 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан өдрүүд үргэлжилнэ. Говийн бүс нутгаар +2...+7 хэм болно. Энэ дулаарал нь цасан бүрхүүлийн хэмжээ татагдах нөхцөл байдлыг бий болгоно.

Дөрвөөс дээш хоног 10 хэмээс доош температуртай байвал цасан бүрхүүлийн хэмжээ багасдаг.

Гуравдугаар сарын 10-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд нутгийн хойд хэсгээр өмнөх өдрүүдээсээ -3..-4 хэмээр хүйтэрнэ. Гуравдугаар сарын 13-нд хүйтний эрч буцаад суларна. 

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл байдал болохгүй, сайхан 10 хоног байх төлөвтэй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655151
0 эможи

keyboard_arrow_up