“Өнөр бүл төв“-өөс насанд хүрч гарсан 4 хүүхдийг жолоочийн сургалтад хамруулахаар болжээ
2024 оны 3 сарын 04
Өнөр бүл хүүхдийн төвөөс насанд хүрээд халамжийн дараах үйлчилгээнд шилжин, төгсөн гарсан дөрвөн хүүхдийг жолооч бэлтгэх сургалтад хамруулж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд хүргүүлсэн.
Хүсэлтийн дагуу Жолоочийн мэргэжлийн зөвлөлийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийлж, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жолооч бэлтгэх сургалтын төвүүд хүсэлтийг хүлээн авч өнөөдөр гэрээ хийжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655149
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс