Х.Болорчулуун: Зудын нөхцөл байдлыг ашиглан нэр барьж, эвлүүлэг хийн ХУДАЛ мэдээлэл тарааж байна

2024 оны 3 сарын 04

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны нэртэй цахим хаягаас "Малчдын малыг ХАА биржээс 40 мянган төгрөгөөр хямдруулан худалдан авч байгаа" талаар пост амралтын өдрүүдэд цахим орчинд явж, хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан. Гэтэл уг пост нь эвлүүлэг байсан талаар ХХААХҮЯ-аас мэдэгдсэн. 

Тэгвэл уг постыг нягталж үзэхэд Фэйсбүүк хуудаст ямар нэгэн пост оруулахад тухайн пост оруулсан цаг хугацаа харагдахаас гадна, зураг текст хоёр нэг эгнээн тэгшхэн байдаг. Гэтэл тухайн постны хувьд  мета компанийн баталгаажуулалтын цэнхэр тэмдэгийн хэмжээ, зураг текстийн хэмжээ зэргээс харахад эвлүүлэг гэдэг нь харагдана. 

Иймд иргэдийг  сошиал орчинд түгээгдэж буй аливаа мэдээллийг НЯГТАЛЖ, нэг бус хэд хэдэн эх сурвалжийн мэдээллийг харьцуулж байхыг Цахим хөгжлийн яамнаас уриаллаа. 

Тухайн постын талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас тодруулахад "Нэр барьж, эвлүүлэг хийн, гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан байна. Зудын нөхцөл байдлыг далимдуулан нэр төр гутаах зорилготой хүмүүсийн хийсэн ажил. Нөхцөл байдал амаргүй байхад ийм зүйл бичээд суух албаны хүн гэж байх уу. Цаашид энэ мэт худал мэдээлэл тараах компанит ажил өрнөх байх. Жил болгон сонгуулийн өмнө ийм хууль бус үйлдэл гардаг" гэв.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655144
1 эможи

Зочин
2024-03-05 08:31
МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА САЙД ШҮҮ. ЭНЭ ХҮНИЙ ТАЛААР ХҮМҮҮС ХАРЛУУЛАХ ЮМ ЯРЬЖ Л БАЙГ. СОНГУУЛИАР ХАРАХ ХЭРЭГТЭЙ.
Х.Болорчулуун

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up