Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагуудын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа
Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, баг тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцлоо.
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2024 оны аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнийг энэ жилээс багийн спортыг хөгжүүлэх зорилгоор 6 төрлөөр зохион байгуулж байгаагаас энэхүү сагсан бөмбөгийн тэмцээнээр өнөөдөр нээлтээ хийж байна.
22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд энэ жил бүсчилсэн хэлбэрээр буюу 8 бүсээс шалгарсан шилдэг 30 анги багууллага, эрэгтэй 24 эмэгтэй 19 нийт 43 багийн 344 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сөрөн 2 өдрийн турш өрсөлдөх юм.
ЦДЦ-ийн байгууллагын алба хаагчдаас спортын амжилтаар тив дэлхий, МУ-даа алдар нэрээ дуурсгасан олон шилдэг тамирчид төрөн гарснаас Сагсан бөмбөгийн төрлөөр ОУХМ болон спортын дэд мастер цолтой нийт 55 алба хаагч байдаг байна.
Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2023 оны Спортын тэмцээний нийлбэр дүнгээр шалгарсан анги байгууллагуудад шагналыг нь гардуулан өглөө.
Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагын багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд ТЦА, дэд байранд ДЦ-ийн 05 дугаар анги, 3р байранд НХЖХОНАБХА
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд ӨВөрхангай, дэд байранд Дархан-Уул аймгийн ЦГ, 3р байранд Төв болон Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын баг тамирчид шалгарсан байна.