Өнөөдрөөс эхлэн ломбардын дээд хүү 4.5 хувь боллоо

2024 оны 3 сарын 01

Arslan.mn

2022 онд УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баталж, өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулийн хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл”-ийг байгуулсан.

Тэгвэл тус зөвлөлийн шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн ломбардууд сарын хүү 4.5 хувьд баригдах юм. Ингэснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу ломбардууд алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй болж, зээлийн хүү нь 1.5-3.5 хувиар буурч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655102
0 эможи

keyboard_arrow_up