Өнөөдрийн байдлаар 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан
Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.02.29/ мэдээллээр УОК-оос зудын нөхцөл байдлын мэдээллийг хүргэсний дараа Хөдөө Аж Ахуйн Биржийн албаны дарга Б.Гантөмөр мэдээллийг өглөө.
Тэрбээр “ХАА бирж 2024 онд мал махны арилжаанд төвлөрч байна. Нэгдүгээр сард албан ёсоор эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан. Үүнд:
- Хонины мах 440 тонн
- Үхрийн мах 174.7 тонн
- Ямааны мах 23.6 тонн
- Адууны мах 147 тонн биржээр арилжаалсан.
Махны зориулалтаар авч үзвэл нийт махны 7.2 хувь нь дотоодын зах зээлд нийлүүлсэн. Харин 92.8 хувь нь экспортод гаргах зорилгоор арилжаалагдсан байна. Махны чанараас хамаарч арилжааны ханш харилцан адилгүй байсан.
- Сарлагийн хөлдөөсөн мах 6,500-8,500 төгрөг
- Үхрийн сэврээсэн мах 11,000-13,500 төгрөг
- Үхрийн хөлдөөсөн мах 7,500-8,500 төгрөг
- Хонины хөлдөөсөн мах 6,000-8,000 төгрөг
- Хонины сэврээсэн мах 6,500-9,000 төгрөг
- Ямааны хөлдөөсөн мах 4,500-5,500 төгрөгөөр зарагдсан.
Мал худалдан авахад зудын нөхцөл байдал нөлөөллөө. Энэ хүрээнд 10 600 толгой малын махыг нийлүүлсэн" гэлээ.