Байшин шатаж, 64 настай иргэн амиа алджээ

2024 оны 2 сарын 29

Arslan.mn

Төв аймаг, Зуунмод сумын Баянхошуу багийн 15 дугаар гудамжинд "байшингийн дээвэр шатаж байна" гэсэн дуудлагыг 02 дугаар сарын 28-ны өдрийн 13:04 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан байна.

Тус гал түймэрт иргэн И/64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655076
0 эможи

keyboard_arrow_up