ЮНИТЕЛ: “Токи“аппликэйшны хэрэглэгч картын нууцлалтай мэдээллээ залилагч этгээдэд алдсан тохиолдолд үүссэн. Шалгаж байгаа нь үнэн

2024 оны 2 сарын 28

Arslan.mn

Энэ сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагаас "Токи гэх аппликэйшнд 100 гаруй иргэний банкны картын мэдээллийг оруулж, их хэмжээний мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна " талаар мэдээллийг өгч, иргэд шаардлагагүй зээлийн апплейкшнүүдээ устгахгүй бол цахим гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байгаа талаар анхааруулсан.

Тэгвэл энэ талаар ЮНИТЕЛ-ээс дараах тайлбар мэдээллийг өглөө " Олон нийтийн мэдээллийг сувгаар мэдээлсэн асуудал нь хэрэглэгч картын нууцлалтай мэдээлэл болон баталгаажуулах нэг удаагийн кодыг залилагч этгээдэд дамжуулсан, алдсан тохиолдолд үүссэн асуудал байгаа. Бусдын картын мэдээлэл, нэг удаагийн нууц үгийг залилан авч бусдад хохирол учруулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655050
0 эможи

keyboard_arrow_up