“Хамтын ажиллагааг дээшлүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2024 оны 2 сарын 27
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага нэг хаяг, нэг утаснаас удаа дараагийн давтамжтай ирүүлдэг мэдээллийг бууруулах чиглэлээр “Хамтын ажиллагааг дээшлүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газар, хороодын Засаг дарга, хамтарсан баг, “Эрчүүд, гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг” ТББ-тай хамтран энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655032
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс