Б.Батзориг: Найз бүсгүйгээ хөнөөсөн 47 настай Б-гийн гэр, машинаас амфетамин гэх сэтгэцэд нөлөөт бэлдмэл илэрсэн

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах чиглэлээр 34,860 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 642 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

Мөн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд орших суух 47 настай иргэн Б-тэй хамт амьдарч байсан иргэн Ц нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. Энэхүү гомдол мэдээллийг 2024.02.21-ний өдөр цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Цагдаагийн байгууллага түүнээс хойш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.  

Иргэн Б-гийн гэр болон тээврийн хэрэгслээс НҮБ-ын мансууруулах эмийн тухай конвенцын жагсаалтад багтдаг амфетамин гэх сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илэрсэн байж болзошгүй байна. 

Тиймээс сэжигтэн Б-г 2024.02.23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж цагдан хорих арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б гэгч нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдал тогтоогдож байна. "Найз бүсгүйгээ хөнөөгөөд нохойд хаяж өгчээ" гэх иргэдийг сэрдхийлгэсэн мэдээлэл нийтэлж байгааг одоогоор батлах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655000
1 эможи

keyboard_arrow_up