Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлын тойм
Монголын хүүхдийн ордонд
09:00-12:00 цагт “Их хотын охид" чуулга, уулзалт болно.
I амаржих газарт
10:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий, “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ очиж бяцхан үрсдээ барих бэлгээ задална.
МХЕГ-т
14:00 цагт 17-оос дээш давхар барилгуудын Барилга угсралтын үйл ажиллагааны аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн тухай
15:00 цагт Архи согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай мэдээлнэ.
Хангарьд ордонд
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Шүлхий өвчний талаарх танилцуулга, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төсөл зэрэг таван асуудлыг хэлэлцэнэ.
В.А.Т center буюу “Дэвшилтэд технологийн төв”-д
09:00-14:00 цагт Дэвшилтэт технологи семинар болно. Тус семинарыг Барилга хот байгуулалтын яам, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Стандартчилал хэмжилзүйн газар болон Монхорус трейд ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
Барилгын Политехникийн коллежид
11:40 цагт Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци /ҮББК/-иас Барилгын Политехникийн коллежтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан, ХАБЭА-н танхим байгуулж байгаа юм. Уг танхимын нээлт болно.
Баянзүрх дүүргийн Тамгын газарт
10:00 цагт 2014 оны нийслэлийн төсөвт бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 15,2 тэрбум төгрөг тусгасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга сар бүр дүүргийн ИТХ-ын дарга нартай уулздаг энэ удаагийн уулзалтаар бичил бизнесийн хөтөлбөрийг дүүргүүд хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцоно.
МСЭ-ийн байранд
11:00 цагт Монголд Үндэсний Сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн хаалтын шагнал гардуулах арга хэмжээ болно.
Тусгаар Тогтнолын Ордны 6 давхарт
11:50 цагт Германы Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МАН-ын үүсгэн байгуулсан Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, PR мониторингийн “Стратеги” академийн хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа болно.
Үндэсний мэдээллийн төвд маргааш
11:00 цагт Монголын залуучуудын холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг архигүй тэмдэглэхийг уриалж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубээс жагсаал зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагт Монголын гол нууруудын хөдөлгөөн "Гал үндэстэн" холбоо болон бусад Иргэний нийгмийн байгууллагуудаас Ц.Мөнхбаяр нарын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
МҮХАҮТ-ын 404 тоотод
14:00 цагт МҮХАҮТанхимаас 2013 оны онцлох ENTREPRENEUR-т шалгарсан Оны Онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын арга хэмжээ болно.