Оюутнаа зодсон гэх КУДС-ийн захирал Ж.Солонгийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.19-өөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд) 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.
Мөн зөрчлийн шинжтэй 60.987 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 40,466 зөрчлийг шийдвэрлэжээ.
Тухайлбал, энэ сарын 20-ны өдөр зарим сайтаар “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.