Дараа долоо хоногийн баасан гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Ирэх долоо хоногийн баасан гарагт буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй тул хууль ёсоор бүх нийтээрээ амарна.

Жил бүрийн энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьж, сонсож, дуу хоолойгоо өргөж тэдэнд тулгарч буй асуудал, бэрхшээлд анхаарлаа хандуулдаг. Мөн төрийн өндөрлөгүүд салбартаа тэргүүлсэн, үлгэр жишээ эмэгтэйчүүдийг шагнаж, хүлээн авч уулздаг. Монгол Улс 1992 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж байжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн гуравдугаар сарын 8-нд болдог, эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654986
1 эможи

keyboard_arrow_up