Гадаадын иргэн харьяатын газарт ТАВИЛГА авахад 800 cая төгрөг зарцуулна

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч Гадаадын иргэн харьяатын газарт 800 сая төгрөгийн тавилга, эд хогшил худалдан авах ТЕНДЕР зарлажээ.

Уг  тендерийг энэ сарын 26-ний өдөр зарласан бөгөөд 800,000,000 төгрөгөөр яг ямар тавилга авах нь тодорхойгүй байна.

Тендерийн талаар дэлгэрэнгүй танилцуулбал "Тавилга, эд хогшил худалдан авах ажил" нэрээр зарласан байгаа юм.

Нийт 800 сая төгрөгийн үнэ бүхий тавилга худалдан авах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь Дорноговь аймгийн Замын үүд сумын хотын захирагчийн ажлын алба буюу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт.

Татвар төлөгчдийн мөнгийг ийнхүү тавилга сэлтэд үрсээр суух төрийн нэрээр тав тухаа хангагчдад Монгол Улсын хямралд нөхцөл байдал, зуд огт хамаагүй байдаг бололтой.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654981
0 эможи

keyboard_arrow_up