А.Өнөржаргал: 1700 малтай “МЯНГАТ МАЛЧИН“ айл 200 хүрэхгүй малтай үлджээ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Монгол орны нийт нутгаар зудын нөхцөл байдал үүсч, малчид хүндхэн нөхцөл байдалтай байна. Энэ үеэр  жүжигчин А.Өнөржаргал малчдад  өвс, тэжээл тарааж малчны хотын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байгаа билээ.  Энэ талаар тэрбээр "Намар маш эрт цас орсон. Үргэлжлүүлээд өвлийн бэлтгэл ажлаа ханах гэтэл улсын хэмжээнд түлш тасарсан байна. Ингээд 11 дүгээр  сарын сүүлээс эхлээд тасралтгүй 50 гаруй хоног шуурсан гэж малчид хэлсэн. Улмаар бүх замыг хааж, малчид хөдлөх аргагүй болжээ. Ийнхүү сүхбаатар аймгийн малчдын хувьд хамгийн хүнд нөхцөл байдалтай байна. Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн 100-аад айлд өвс тэжээл хүргэж өгч байна.

Бидний очсон 1700 гаруй малтай нэг айл 200 гаруйхан малтай үлдчихсэн байсан. Зарим хүмүүс малчдыг арчаагүй байна гэж байна. Арчаагүй байтлаа 1000 гаруй мал өсгөх үү?" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
654970
2 эможи

Зочин
2024-02-27 09:02
ХӨДӨӨНИЙХӨН МАЛЫНХАА ЧАНАРЫГ САЙЖРУУЛ ТОО ТОЛГОЙГ БАГАСАГ, 1000-Т БАЙЛАА ГЭЭД. ХОТЫНХОН ӨГӨХ ҮҮ.... ӨНӨРЖАРГАЛ ЧИ ДАРВАЛЗААД НААНАА АМЬДАР
Зочин
2024-02-26 17:13
Чанаргүй олон хохиор юу хийнэ тэгж б аыхаар сэндвич байшин бариад тэжээж өайсан бол арай дээр б айсан даа
U
2024-02-26 14:21
Шунал шулам болноо гэж яг онож хэлсэн үг шуналаас өөр юм харагдсангүй бараг 2 мянгаад малыг шуналтаж өсгөөд тэрийгээ талаас ихийг борлуулаад хашаа барьсан бол
keyboard_arrow_up