З.Батбаяр: “Оюутолгой“ компанид 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан
БОАЖЯ-наас өвлийн аялал жуулчлалын гуравдугаар сарын арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр " “Оюутолгой”-н уурхайн хаягдлын далангийн шүүрлийн асуудал байсан, зөрчлийн хэрэг нээж, Усны газраас шнжээч томилогдон ажиллаж, хохирлын хэмжээг тогтоосон. Аюул учруулахаар биш ч гэсэн шүүрлээр гарсан ус нь стандартаас давсан тул 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. “Оюутолгой” компани энэхүү торгуулийг төлсөн."гэв.
Мөн тэрбээр " Автомашин угаалгын газарт цэвэр ус ашиглахыг хориглосон шийдвэр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Дээрх шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Туул голын сав газар, мөн Байгаль орчны иргэний зөвлөлүүд хамтран авто машин угаалгын газруудад шалгалт хийлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг авто машин угаалгын газрын 30 хувь дахин ашигласан ус ашигладаг болсон байна. 10 орчим хувь нь өөрийн худагтай. 10 орчим хувь нь зөөврийн ус ашигладаг. Зөөврийн ус ашигладаг автомашин угаалгын газар нь цэвэр ус ашиглах нь багассан байна.
Тун удахгүй Усны газраас хоёр төрлийн жагсаалтыг танилцуулна. Ямар нэртэй, хаана байрладаг авто машин угаалгын газар цэвэр усаар машин угааж байна, хаана дахин ашигласан усаар автомашин угааж байгаа вэ гэдгийг тодорхой болгож, зарлана. Эндээс хэрэглэгч хэнийг дэмжих вэ гэдгээ шийдэж, дахин ашигласан усыг авто машин угаалгын газарт ашигладаг болгохыг зорьж байна." гэв.