Л.Оюунжаргал: Энэ өвөл сүүлийн 50 жилд ороогүй их цас орлоо

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

УОК-оос цас, зудын нөхцөл байдлын мэдээллийн үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын төлөвийн талаар танилцууллаа. 

Тэрээр "11 дүгээр сарын 6-нд их цас орсноос хойш цасан бүрхүүл тогтож эхэлсэн. Одоогийн байдлаар нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсон байна. Завхан, Төв, Сүхбаатар аймгийн нутгаар цасан бүрхүүлийн зузаан 10-39см, цас хунгарласан шуурсан газар, гуу жалганд 60-100 см-д хүрсэн. Нийт нутгийн 90 сум цагаан зудтай, 84 сум цагаанаар зудархуу, зургаан аймгийн 23 суманд төмөр зудын нөхцөл байдал үүссэн байна. Цаг агаар гэнэт дулаарч, хүйтэрснээс төмөр зуд эрчимтэй явагдаж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж ойлгож болно. 

11 дүгээр сараас хойш орсон цасны хэмжээ 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байгаа нь сүүлийн 50 жилд ороогүй их цас орсон өвөл болсон. 2009-2010 оны цас олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан юм билээ. Энэ жилийнх 1.6 дахин их байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654927
0 эможи

keyboard_arrow_up