Гудамжинд ил задгай хог хаясан этгээдийг 10.000 төгрөгөөр торгожээ

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Өнөө өглөөнөөс эхлэн сошиал сүлжээнд нэгэн иргэн автомашинаасаа хог гарган зам, талбайд хаяж буй бичлэг түгэн, олны шүүмжлэлийг хүлээсэн.

Уг иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн гэх үндэслэлээр хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авчээ. 

Тус хуулийн 5.1-т: Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасны дагуу 10.000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
654925
5 эможи

Зочин
2024-02-23 09:43
Балай шийтгэл байна .Том гарууд гудамжинд хогоо хаяад л арван мянгаа төлөх юм байна ха ха. Дор хаяж ЗУУН мянгаар торгох хэрэгтэй
keyboard_arrow_up