Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унажээ
2024 оны 2 сарын 22
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унаж, хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 дугаар эгнээ хаагдсанаас ачаалал нэмэгджээ.
07:25 цагт зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, замын хөдөлгөөний хэвийн байдалд шилжүүлсэн байна.
Тухайн хэсгийг сонгож хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654904
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс