ГЕГ: Энэ онд 13.7 мянган тонн улаанбуудайн хивэг, 1,1 мянган тонн малын нэмэлт тэжээл импортолсон

2024 оны 2 сарын 21

Arslan.mn

Энэ онд нийт 13.7 мянган тонн улаанбуудайн хивэг импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн үзүүлэлт аж.

Улаанбуудайн хивгийг зөвхөн ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолжээ.

Харин малын нэмэлт тэжээлийн тухайд 2024 онд 1,1 мянган тонн импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 мянган тонноор буюу 219.1 хувиар өссөн байна.

Малын нэмэлт тэжээлийг ОХУ-аас 0,8 мянган тонн, БНХАУ-аас 0,3 мянган тонныг тус тус импортолсон гэж ГЕГ-аас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654882
1 эможи

ГЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up