Бичлэгт гарсан “Тавантолгой“ төмөр зам ХХК-ий нэр бүхий ажилчдыг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж байна
2024 оны 2 сарын 20
Өчигдөр цахим орчинд цацагдсан "Тавантолгой Төмөр Зам" ХХК-ийн албан тушаалтнуудыг "Ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн" хэмээн ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Тус бичлэгт албан тушаалтнууд ажлын байрандаа архидсан байж болзошгүй, мөн нэгнээ үнсэж тэвэрч, дотуур хувцастайгаа алхаж буй нь бичигдсэн байдаг.
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтлэгдсэн “Тавантолгой" төмөр зам ХХК-ий нэр бүхий ажилчдын талаарх асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
1
2
654864
9 эможи
Зочин
2024-02-20 17:42
Бөгс бөөрөөрөө нийлэлдсэн бузар юмнууд хаа газар байх юмаа.
Наран
2024-02-20 17:04
Ичмээр юмаа замбараагаа ч алдаж дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс