Насанд хүрээгүй хүүхдийг эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалахыг завдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

2024 оны 2 сарын 20

Arslan.mn

Прокурорын байгууллага энэ сарын 12-16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Д.Г, Т.З нар нь ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй Т.А-ийн эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Б.А нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
1
654858
7 эможи

Иргэн
2024-02-21 05:15
Ийм нөхдүүд хэзээ ч засрахгүй,дахин2 ийм хэрэг хийнэ.Маш олон жилээр ял өгөх хэрэгтэй
keyboard_arrow_up