ШУУРХАЙ: Тайландын хилээр амьд амьтан гаргахыг завдсан Монгол Улсын иргэнийг СААТУУЛЖЭЭ
2024 оны 2 сарын 20
Өнгөрсөн бямба гарагт Тайландын нийслэл Бангкок хотын Олон улсын нисэх буудал дахь гаалийн алба амьд амьтан хилээр гаргахыг завдсан этгээдийг саатуулсан болохоо өчигдөр зарлалаа. Тухайлбал гэмт этгээд хоёр комодо арлын луу, зургаан Энэтхэгийн одот яст мэлхий, найман игуана, таван питон могой, нэг аварга могой, 24 загасыг амьдаар нь хилээр гаргахыг завджээ.
Улмаар Монгол Улсын иргэнийг амьтны хууль бус наймааны хэрэгт сэжиглэн саатуулаад байна.
Эх сурвалж: NTV Мэдээ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654850
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс