Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нарын 11 албан тушаалтан “ХАХУУЛЬ АВСАН“ гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024 оны 2 сарын 20

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тухайлбал,  Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан байдаг.

Тэгвэл эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654845
0 эможи

keyboard_arrow_up