“Өсвөр насны охид нэгнээ зодсон“ гэх хэргийг ШАЛГАЖ эхэлжээ
Цахим орчинд "Өсвөр насны охид нэгнээ зүй бусаар харьцаж, зодож буй бичлэг нийтлэгдсэн.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд манай охиныг зодсон байна гэсэн гомдол, мэдээлэл иржээ.
Тодруулбал, урьдчилсан байдлаар уг хэрэг энэ сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон бөгөөд хохирогч охиныг үе тэнгийнхэн болох 3-4 охин нийлж зодсон байж болзошгүй гэнэ.
Энэ дагуу хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж, холбогдогч охидуудыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ хаана, хэнтэй юу хийж цагийг өнгөрүүлж байгааг анзаарч, өсвөр насны хүүхдийнхээ найз нөхдийн хүрээлэлд анхаарлаа хандуулж байхыг ЗӨВЛӨЖ байна.