Гандантэгчэнлин хийдээс малчдад туслах хандивын аян эхлүүлжээ
Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зуд нүүрлэж 667.841 толгой мал хорогдоод буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж уриалга дэвшүүлж, малчдад туслах хандивын аяныг эхлүүлжээ.
Аянд тус хийдийн лам, хуврагууд өргөл барьж байгаа бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр хандивын аяныг нийтийн дунд зарлажээ. Хандивын аян шинийн 15-ныг хүртэл буюу бямба гараг хүртэл үргэлжлэх юм. Цугларсан мөнгөн тусламжийг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зуд нүүрлэсэн аймгийн малчдад тараана гэж Гантантэгчилэн хийдээс мэдээлэв.
Хаан банк: 511 504 4103.
Гүйлгээний утга: нэр
Хүлээн авагч: МБШТөв-Гандантэгчэнлин хийд