“Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх шалтгаанаар маргалдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.12-оос 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд) 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 374 хэргийг хүргүүлсэн байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ “Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх шалтгааны улмаас маргалджээ.
Улмаар бусдын биед халдаж, олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах саналтайгаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.