“Энержи ресурс” компаний автобус, “Петровис” компанийн шатахуун ачсан машинтай мөргөлдсөнөөс болж 6 хүн хүнд гэмтжээ
2024 оны 2 сарын 19
Энэ сарын 16-ны өдөр Өмнөговь, Мандалговь чиглэлийн орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарсан.
Уг ослын талаар эх сурвалжаас тодруулахад "Хоёрдугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын ойролцоо “Энержи ресурс” компанийн уурхайчдыг тээвэрлэж явсан автобус, “Петровис” компанийн шатахуун ачсан ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын улмаас зургаан хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
654822
2 эможи
Нэр
2024-02-20 07:53
Өргөн уудам талд санаатай мөргөлдсан үйлдэл болсон байна. Хатуу цээрлэл үзүүлэх эрх зүй, хууль байна уу монголд?
Зочин
2024-02-19 16:12
Хот хоорондын зорчигч тээврийн автобусанд хурдны хяналт хийдэг харин Өмнөговийн уурхайнуудад УБ-аас ажилчид сольдог автобусууд олон хүн тээвэрлэж байж мах ачсан юм шиг ямар ч хяналтгүй галзуу уралдаад давхиад байдаг. үүнийг хяналтад оруулахгүй бол хэзээ нэг өдөр олон хүн бөөнд нь амь насаар нь тоглоно шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс