Сураггүй алга болсон малчин хосын нэгийг эсэн мэнд, нөгөөгийнх нь цогцсыг олжээ

2024 оны 2 сарын 19

Arslan.mn

Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар 02.16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 23:00 цагт аймгийн онцгой хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг 02.18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, 02.18-ны өдрийн 10:40 цагт нөхөр 53 настай иргэнийг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Түүний эхнэр, 50 настай, эмэгтэйн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.

Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
2
sad an post
90
ouch an post
6
confuse an post
5
angry an post
3
654801
115 эможи

Иргэн
2024-02-20 20:03
Яасан ч удаан юм дэ мэдэгдэл нь ч тэр эрэн хайх ажиллагаа нь ч тэр хурлан шуурхай байсан бол мэнд байх ч байсийн билүү
Иргэн
2024-02-20 01:42
Замд битгий гараа гээд бхд л гармааргүй бгаамдаа
Сүглэгмаа
2024-02-19 21:39
Хэцүү ч юмаа даа
keyboard_arrow_up