Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус хүйтэн
ЦУОШГ-аас 2024 оны хоёрдугаар сарын 19-нөөсхоёрдугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
- Хоёрдугаар сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
- 20-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр,
- 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20, 21-нд Алтайн уулархаг нутгаар,
- 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -24...-29 градус хүйтэн.
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.









