Б.Ууганбаяр: Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдсан нэг иргэнийг аврахаар ажиллаж байна

2024 оны 2 сарын 17

Arslan.mn

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан  мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн байдлаар баруун талаас маш хүчтэй агаарын урсгал орж ирсэн. Үүний улмаас баруун бүс нутгийн аймгуудад цас орсон, шуургатай байна. Үүний улмаас Онцгой байдлын газарт цасанд суусан гэх 16 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийлбэрээр 66 тээврийн хэрэгсэлд сууж явсан 366 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Одоогоор Говь-Алтай аймгийн Цогц сум, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Их-Тамир суманд цасанд суусан гэх дуудлагын дагуу манай алба хаагчид ажиллаж байна.

Гэхдээ цаг үеийн байдал огцом өөрчлөгдөж байна. 

Мөн найман иргэн ор сураггүй алга болсон гэх дуудлага манай албанд ирж эдгээр иргэнийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн шуурганы улмаас Ховд, Говь-Алтайд айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан болон долоон автомашины шил хагарсан гэх дуудлага ирсэн.

Ховд аймгийн урд чиглэлд хилийн зурвас дагуу их хэмжээний цас орсноос нэг бус айл цасанд дарагдсан байдалтай байгаа тул хилийн цэргийн штабаас техник хэрэгсэл ашиглана тэдгээр иргэдийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. 

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдсан нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа ид өрнөж буй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
654791
7 эможи

занга
2024-02-18 05:26
Одоо ч цасанд дарагдаад олон хоночихлоо амьд олдоно гэх итгэлгүй болсон
keyboard_arrow_up