Дэлгүүрт дараалал дайрсан гэх шалтгаанаар маргалдаж нэгнээ гэмтээжээ

2024 оны 2 сарын 17

Arslan.mn

Иргэн С 2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрийн салбарын төлбөр төлөх хэсэгт иргэн М-ийг өөрийнх нь урдуур орсон гэж маргалджээ. Улмаар иргэн М-ийн газарт татан унагааж нүүр хэсэгт өшиглөж, нүдийг нь гэмтээн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11 дүгээр бүлэгт зааснаар бусдын эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан. Шүүх иргэн С- г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүх энэ гэмт хэргийг иргэн М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийгэмд тогтсон дарааллаар үйлчлүүлэх дэг журмыг бүдүүлгээр зөрчиж хэл амаар доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэй иргэн С дээрх гэмт хэргийг үйлджээ гэж дүгнэжээ. Улмаар гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан иргэн С-д 1.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Иргэн С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Манай хоёр найзын интернет банк болохгүй байсан тул би тооцоо хийхээр болсон. Тэгээд тооцоо хийх гээд касс дээр ирэхэд М зогсож байсан. Тухайн үед би согтуу байсан бөгөөд тэр ч мөн адил согтуу. Тэгээд оочир дарааллаас болж би М-тэй маргалдсан. Би түрүүлээд тооцоо хийх гэтэл над руу уурлаад, хэл амаар доромжлоод, дэлгүүрээс авсан шар айргаа дайлахаар нь түүнийг татаж газар унагаад нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
3
654783
6 эможи

Зочин
2024-02-20 00:36
Архи сайн ууцгаа тэгээд нэгнээ устгаад Хүрэлбаатарын луухаануудад нутгаа зараад дараа нь хужаагаар арьсаа өвчүүл
K
2024-02-19 10:06
"Улмаар иргэн М-ийн газарт татан унагааж нүүр хэсэгт" М-ийг? "шар айргаа дайлахаар" далайх? Архи уухаа больчиж болдоггүй юм байх даа.
Zochin
2024-02-19 00:34
Nohoi shig negnee hemlj baidag hugiin buur neg tsaanaasa yavuurgui novshnuud 2 laa
keyboard_arrow_up