Сураггүй болоод байсан 19 настай жирэмсэн эмэгтэй болон нөхрийг нь олж, эрлийг зогсоолоо

2024 оны 2 сарын 15

Arslan.mn
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авч сураггүй алга болсон хоёр иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин, 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулжээ.

Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарсан аж.

Тэгвэл өнөөдөр тухайн иргэдийг олж, эрлийг зогсоолоо. Тэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа, маргааш орой нь эзэнгүй айлд хоноод, 15-ны өдрийн 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж ирсэн мэдээллийг хүлээн авч, эрлийн ажиллагааг зогсоолоо.

Иргэн та бүхэн замд гарахдаа GPS ашиглах, шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
654741
1 эможи

Зангараг
2024-02-16 07:19
За ашгүй дээ мэнд байсан нь сайхан бна
Зочин
2024-02-15 16:12
ийм тэнэгүүдийг эрж төсвийн мөнгө үрэхээ болио, хүн болгон л онцгойхон ирээд авна гэсэн байдалтай шуурганаар пирус унаж гараад цасан суучихаад дотор нь архи уугаад сууж байдаг боллоо
keyboard_arrow_up