Солонгост гэрээгээр ажиллах хүмүүсийг энэ сарын 26-29-нд бүртгэнэ

2024 оны 2 сарын 15

Arslan.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-29-ны хооронд дөрвөн өдөр бүртгэх юм байна. Мөн иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дээрх өдрүүдэд хийнэ.

Шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 26-29-ны өдрүүдэд Ehalamj.mn цахим сайтаар хийх юм байна. Түвшин тогтоох шалгалтаас нийт 4261 хүнийг сонгон авах аж.

Ингээд:

  • Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024 оны 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 23-ны хооронд
  • Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 28-ны хооронд
  • Гуравдугаар ээлжийн шалгалт 2024 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 6-ны хооронд болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654739
0 эможи

Зочин
2024-02-16 07:46
бүгдэд нь амжилт, сайн яваад хүссэндээ хүрээд ирээрэй
Зочин
2024-02-15 19:57
Ядуу улсын зовлон, иргэд нь харьд хар ажил хийхээр хань ижилээ хаян одох буйзаа!!!
Талгат
2024-02-15 14:19
Солонгос явах хүсэлтэй
keyboard_arrow_up