Б.Пүрэв: Төрийн арилжааны 18 телевизтэй байгуулсан хаалтын гэрээний төлбөрийг ИРГЭД ТӨЛЖ байна

2024 оны 2 сарын 15

Arslan.mn

Арилжааны 18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Энэ талаар  иргэн Б.Пүрэв өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр  "Өнөөдөр манай улсад өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 243 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл Монголын телевизүүдийн холбоо гэх нэрийн дор 18 телевизийг онцолж ийм төлбөр төлдөг нь иргэдийн мэдэх эрх, сонгох эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг юм.

Хувийн эзэнтэй уг 18 телевизэд бусад байгууллагад байдаггүй давуу эрх өгч МҮОНРТ-ийг эс тооцвол IPTV-гийн сувгийн эхний 19-д байршуулдаг. Энэ нь монополийн тухай хууль, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн явдал. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газарт иргэдийн гомдол удаа дараа ирдэг ч авч хэлэлцдэггүй. 

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анх батлахдаа хүүхдэд зориулсан болон үндэсний танин мэдэхүйн контент хийнэ гэж амлалт өгсөн. Гэхдээ үүний хэрэгжилт нь сул эсрэгээрээ хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлөх бүтээл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон. 

Эдгээр 18 телевизийн ард дандаа хувийн компани бий. Тэдгээрийн эзэд нь улс төрийн ашиг сонирхолтой, томоохон бизнес эрхлэгчид бий. Тиймээс намууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор энэ хуулийг баталж шагналд нь иргэдийн төлсөн мөнгөөр дээрх телевизүүдийг ивээн тэтгэдэг гэж хардах үндэслэл бий.

Төрийн албан татвар мэтээр арилжааны 18 телевизтэй байгуулсан хаалтын гэрээний төлбөрийг иргэд төлж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654737
2 эможи

keyboard_arrow_up