Арилжааны 18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
2024 оны 2 сарын 15
Арилжааны 18 телевиз иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл ҮХЦ бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна гэсэн хариуг өгсөн болно. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударгаар өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654733
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс