Х.Түвшинбаяр: Гамшиг, осол, гэмт хэрэг, эмнэлгийн дуудлага өгөхөд тухайн иргэний зөвшөөрлөөр байршлыг нь тогтоодог болсон

2024 оны 2 сарын 14

Arslan.mn

Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр "Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж, хэрэгжүүлэх боломжтой тул иргэд гамшиг, осол, гэмт хэрэг зөрчлийн, эмнэлгийн дуудлага мэдээлэл өгөх үед байршил тогтоох энэхүү туршлагыг нэвтрүүлээд байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлж хийсэн.

Дуудлага өгч байгаа иргэн хаяг байршлаа тодорхойлж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага хүлээн авагчаас дүрст линк явуулж холбогдоно. Холбогдсоны дараа хаяг байршил өгөхийг зөвшөөрсөн эсэхийг нь асууна. "Тийм" гэсэн товчлуур дарсан тохиолдолд хаягийн байршил гарч ирнэ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагын police.gov.mn сайтын өргөдөл гомдол хүлээн авах хэсгийг E-Mongolia системтэй холбосон Өөрөөр хэлбэр иргэд E-Mongolia системээр нэвтэрч цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргах боломж нээгдсэн" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654715
0 эможи

keyboard_arrow_up