Б.Очирбат: Зөрчлийг мэдээлсэн иргэд урамшуулал авах боломж бүрдэж байгаа
Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй зорчуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж ажиллалаа.
Улсын хэмжээнд 2000 гаруй цагдаагийн алба хаагч ажилласан. Үүнээс 1200 нь нийслэлд үүрэг гүйцэтгэсэн. Орон нутагт 780 орчим алба хаагч хөдөлгөөн зохицуулалтад хяналт тавьж, иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгч ажиллалаа.
Улаанбаатар хотод автозамын ачаалал үүссэн. Түгжрэл, саатлын арилгахад чиглэж, дээрх алба хаагчид биет зохицуулалт нэлээд хийлээ. Цагаан сарын баяр болохтой холбоотойгоор зах, худалдааны төвүүдэд ачаалал нэмэгдсэн. Мөн үеэр алба хаагчид мөн ажилласан. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлийн ажлуудыг мөн хийсэн.
Иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болсон нь харагдсан. Цаашид цагдаагийн алба хаагчдын оролцоог багасгаж, хяналтын камер нэмнэ гэж төлөвлөж байна. Иргэдийн оролцоон дээр тулгуурлаж зөрчил илрүүлэх, урамшуулах хууль яригдаж байна. 2023 онд урамшууллын журам батлагдсан. Технологийн ажил дуусчихвал иргэд урамшуулал авах боломж нэмэгдэж байгаа." гэв.
Мөн тэрбээр "2022 онд 18 хүний, 2023 онд найман хүний амь нас алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдэж байсан. Харин энэ жил нэг хүний амь нас эрсэдсэн. Гэмтсэн хүний тоо ч мөн буурсан. Гэмтсэн хүүхэд 13 байсан бол 10 болж буурсан. Согтуу жолооч 57.3 хувиар буурсан. Хүүхдийн осол гурван нэгжээр буурсан ч эцэг, эх, асран хамгаалагчийн буруугаас үүдэн гэмтэж, бэртэх тохиолдол бүртгэгдсэн. Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллага,
- Эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 81
- Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хүртэлх хувиар хэтрүүлсэн 77, 50-иас дээш хувиар хэтрүүлсэн 53
- Техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй 217
- Зорчигч тээвэрлэх журамж зөрчсөн 43
- Ачаа тээвэрлэх журамж зөрчсөн 29
- Хамгаалах малгай хэрэглээгүй 7
- Хамгаалах бүс хэрэглээгүй 75
- Эрэн сурвалжлагдаж байгаа бүртгэлтэй эд зүйл 41-ийг олж ирүүлсэн." гэв.