Сүхбаатар өртөөн дээр хүн дайрсан галт тэрэгний хоёр машинчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024 оны 2 сарын 14

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч мэргэжилтэй И.А, туслах машинч Б.Л нарт холбогдох хэргийг шалгаж дуусжээ.

Улмаар А, Л нарт галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймагт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
5
654705
12 эможи

Zochin
2024-02-16 19:25
Энэ Арслангийнхан гарчгаа санаатай мушгиж өгөөд байнаа. Тэнэг гэхэд хаашаа юм, малнууд гэхэд ч хаашаа юм. Юм мэдэхгзй иргэд тархиа угаалгаад нөгөө зүтгүүрийн жолооч нар руу боорлож гарна даа
зочин
2024-02-15 23:33
вагоноор хүн дайрсан гэх юм. вагон замаар хүн явах ёсгүй биз дээ.
Зочин
2024-02-15 22:54
Юу л болоод бна даа Зүтгүүр гэдэг чинь машин биш шүү Тормос гишгээд зогсдог машин мэт үзэж болохгүй ш дээ Яаж ч ямар хурдтай байсан ч зогсох гэж хэдэн метр явдаг хүнд даацтай эд ш дээ Одоо ч хууль гууль болжээ
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up