Өнөөдөр "Сайн өдөр"-ийн зах ажиллана
2014 оны 8 сарын 02
Баянзүрх дүүрэгт өнөөдрөөс эхэлж буюу наймдугаар сарын 02-ноос арваннэгдүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гарагт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болжээ. Сайн өдрийн захууд Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай гэсэн дөрвөн цэгт ажиллах юм байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулж, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Сайн өдөр”-ийн зах ажиллуулах захирамж гаргасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6547
0 эможи