“Энэ сарын 16-нд нутгийн хойд хэсгээр 17-нд ихэнх нутгаар цасаар шуурч огцом хүйтрэх төлөв гарсан“

2024 оны 2 сарын 14

Arslan.mn

Цаг уурын эрс тэрс өөрчлөлттэй холбоотойгоор халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комисс (НОК) болон бусад албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан " Дэлхийн дулаарлын улмаас манай оронд өвлийн улиралд уур амьсгалын эрс өөрчлөлт ажиглагдах болсон. 

Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд говийн бүс нутгаар нэмэх градустай дулаан байсан бол эргээд хүйтрэхээрээ олон жилийн дунджаасаа эрс хүйтэрч зарим уулархаг бүс нутгаар -50 градус хүрч байна.

Мөн энэ өвөл их хэмжээний цас орж нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч цасан бүрхүүлийн хэмжээ урьдынхаас их байна. Халиа тошин үүссэн ийм үед цасны хэмжээ их байгаа нь гэнэт дулаарвал шар усны үер буух магадлалыг өндөрсгөж байгааг анхааруулъя.

Энэ сарын 15-16-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт огцом дулаарах төлөвтэй байна.

Ингээд 16-нд нутгийн хойд хэсгээр 17-нд ихэнх нутгаар цасан шуургатай огцом хүйтрэх төлөв гарсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
3
654699
12 эможи

keyboard_arrow_up