“Кристалл“ дасгал сургуулилтад Монгол улсын баг амжилттай оролцлоо
Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ийн хэрэгжилтийн чадавхийг үнэлэх ДЭМБ-ын НДББ-ээс жил бүр зохион байгуулдаг "Кристалл" дасгал сургуулилтад Монгол улсын баг амжилттай оролцлоо.
Номхон Далайн Баруун бүсээс Австрали, БНСУ, Лаос, Япон, Бруней, Камбожи, Вьетнам, Хонконг, Макао зэрэг 15 орон нэгэн зэрэг оролцлоо. Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрмийн хэрэгжилтийг үнэлэх бүсийн "Кристалл" дасгал сургуулилтад Монгол улсын баг 15 дах жилдээ амжилттай оролцлоо.
Энэ жилийн сургуулилт Цөмийн цацрагийн шалтгаант Нийгмийн Эрүүл мэндийн ноцтой байдал бүсийн хэмжээнд болон үндэсний хэмжээнд үүссэн тохиолдолд Олон Улсын Эрүүл Мэндийн дүрмийг хэрэгжүүлэгч үндэсний зохицуулагч байгууллага-ХӨСҮТ болон салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг хангахаар ЭМЯ, Улсын Онцгой комисс , ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, хилийн нэвтрэх цэг буюу боомтийн байгууллагууд болон Цөмийн энергийн комиссын ажлын алба, НЭМҮТ, ЗӨСҮТ, ХСҮТ, ЭЭХХЗГ, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагуудын 40 гаруй мэргэжилтэн оролцож, ОУЭМД-ийн хэрэгжүүлэхэд олон салбаруудтай хэрхэн мэдээ, мэдээллийг шуурхай солилцон, хариу арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг оролцон зохион байгууллаа. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 4 сарын 24 өдрийн 28-р тушаалаар батлагдсан "Нийгмийн Эрүүл Мэндийн Ноцтой байдлыг үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам"-ын дагуу авах арга хэмжээг мөн энэ үед туршлаа.
Монгол улсын баг энэхүү журмын дагуу болон Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрмийн дагуу ажиллан Нийгмийн Эрүүл Мэндийн Ноцтой байдлын Шуурхай Удирдлагын төвийг хэрхэн идэвхжүүлэн, хариу арга хэмжээ төлөвлөн, хэрэгжүүлэхийг сургуулилтын үед хэрхэн явагдсанг бүсийн зүгээс сургуулилтын дараахь дүгнэх хурал дээр өндрөөр үнэлсэн байна.
Манай улсын хувьд ДЭМБ-аас ОУЭМД-ийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 2 дох удаа хийсэн анхны орон болсон ба энэхүү үнэлгээний дараа уг сургуулилтад оролцож байгаагаараа онцлогтой байлаа.