“Томуугийн тандалтын тогтолцоо ба интернэтэд суурилсан томуугийн цахим тандалтын систем” сэдэвт сургалт боллоо

2024 оны 1 сарын 29

Arslan.mn

Томуугийн тандалтын Интернэтэд суурилсан томуугийн цахим тандалтын систем шинэчилэгдэж ӨЭМТ, СЭМТ, Тосгоны эрүүл мэндийн төвүүдээс өдөр тутамын мэдээ болон сорьцын мэдээг оруулж эхэлсэнтэй холбоотой Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгж, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран анхан шатны эмч мэргэжилтгүүдийг чадавхижуулах сургалтыг 2024 оны 1 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд НЭМГ, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн 230 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтын хүрээнд томуугийн тандалтын тогтолцоо, мөрдөгдөж буй тушаал журам, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, ТТӨ-ий нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, интернэтэд суурилсан томуугийн мэдээний системийн шинэчлэлт, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас оруулах амбулаторийн мэдээ, сорьцны мэдээ, хэрхэн ашиглах зэрэг сэдвүүдээр илтгэлт танилцуулан, санал солилцсон. Мөн ТТӨ-ий тандалтын болон сорьцын мэдээ өгөх чиглэлээр дадлага хийлээ.

Сургалтнаас 4 сар хүртэл НЭМГ-т цахимаар болон ИСТМС-д давхар мэдээг оруулах ба 4 сараас эхлэн НЭМГ-ын даргын тушаал гарган бүрэн цахимд шилжих шийдвэр гаргасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654685
0 эможи

keyboard_arrow_up